2007-10-30 - Би нийслэлийн хvн |егөөдөл|
Тамхины утаа боргилсон
Архичны гэрт төрсөн би
Утаат энэ хотоо
Өлгий минь гэж боддог
Хар утаа суунагласан
Гэр хороололоо ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Yлээж байгаа утаа нь
Yнэртээд ч байгаа юм шиг
Уугиж байгаа нvvрс нь
Утаад ч байгаа юм шиг
Эрэвгэнэж хамар хорсоход
Элэг зvрх минь хордож
Хорсож гарсан нулимс
Хоёр нvдийг минь бvрхдэг.
Хэн ингэж гуйвуулж бичсэнийг мэдэхгvй. Ийм нэгэн шvлэг мэйлээр илгээжээ. Уншлаа эхлээд их муухай санагдсан ч гашуун ч гэсэн vнэний ортой мэт бодогдлоо. Ингээд vvнийг та бvхнийг ч гэсэн уншиг гэж бодоод орууллаа шvv!
|